Иран ураны баяжмалаа дахин үйлдвэрлэнэ

449

Иран ураны баяжмалаа дахин үйлдвэрлэнэ

 

Ираны ерөнхийлөгч Хасан Рохани Исламын бүгд найрамдах улс, дэлхийн хүчирхэг орнууд 2015 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн амлалтаа биелүүлэхгүй бол ураны баяжмалын үйлдвэрлэлээ дахин сэргээнэ гэж мэдэгджээ. Тэрээр энэ мэдэгдлээ АНУ гэрээнээс гарснаас хойш жилийн дараа хийсэн байна. Мөн телевизэд өгсөн ярилцлагадаа Хасан Рохани гэрээнд гарын үсэг зурсан Их Британи, Франц,ОХУ, БНХАУ, Герман оронд банкны салбараа хамгаалах, Ираны газрын тосыг худалдахыг хориглосон АНУ-ын хоригийг эсэргүүцнэ гэж амласнаа биелүүлэхэд 60 хоногийн хугацаа өгсөн гэж дурджээ. Ираны Засгийн газар цөмийн гэрээнд гарын үсэг зурсан орны Элчин сайд нарыг шилжүүлснээс гадна  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай 2015 оны долдугаар сард байгуулсан гэрээнд багтсан  зарим амлалтаасаа татгалзана гэж Ираны “IRIB” телевиз мэдээлсэн байна. Түүнээс гадна  Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлбэл Иран шийдвэртэй хариу өгнө гэж сануулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>