ЦАГААН ОРДОН: ИРАН НЕФТЬ ЭКСПОРТЛОХЫГ БҮХ ТАЛААР ХОРИГЛОНО

606

ЦАГААН ОРДОН: ИРАН НЕФТЬ ЭКСПОРТЛОХЫГ БҮХ ТАЛААР ХОРИГЛОНО

 

Өчигдөр АНУ-ын Цагаан ордноос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “АНУ-ын засгийн газраас зарим орон, бүс нутагт Ираны нефтийг импортлох хоригоос хэлтрүүлэх эрх олгохгүй, Иран нефтээ экспортлохыг бүх талаар хориглоно” гэжээ.

Мэдэгдэлд “Урьд нь АНУ-ын засгийн газраас зарим орон, бүс нутагт олгосон Ираны нефтийг импортлох хоригоос хэлтрүүлэх эрхийн хугацаа 5-р сарын эхээр хүчингүй болсны дараа дахин сунгахгүй гэсэн. Энэхүү тогтоолын зорилго нь Иран нефть экспортлохыг бүрмөсөн хориглох замаар Ираны орлогын гол эх үүсвэрийг таслах явдал юм. Мөн Ираны эдийн засагт өгөх “хамгийн их дарамт”-ыг үргэлжлэн өргөжүүлэх замаар Ираны “заналхийлэл”-ийг даван туулна” гэж дурдсан байна.

Мөн “АНУ-ын тал Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс болон бусад холбоотонтойгоо хамт арга хэмжээ авч, дэлхийн түүхий нефтийн зах зээлийн хангамжийг баталгаажуулна” гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>