Номингийнхон иргэдийг заналхийлжээ

902

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны урд талд орших ногоон байгууламж бүхий газарт "Номин Холдинг” ХХК барилга барих гэж байна гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр тарсан. Тухайлбал, тус газрын  оршин суугч иргэд ногоон байгууламжыг сүйтгүүлэхгүй, цэцэрлэг хэвээр нь авч үлдэхийн тулд эсэргүүцлээ илэрхийлэн, шөнө жижүүрлэн хонож байгаа тухайгаа баталгаажуулан мэдээлж байв.

Иргэд тус компанийн хүч түрэмгийлсэн энэхүү үйлдлийн талаар болон өмнөх засаг дарга асан С.Батболдын олгосон тус газрын захирамжийг хүчингүй болгуулахаар  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай хамтран Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд хүсэлт гаргаж байжээ. Тус хүсэлтэд "Иргэдээс ирүүлсэн санал шаардлагын дагуу ногоон байгууламж бүхий газрыг хэвээр нь авч үлдэх хүсэлтэй байна” гэдгээ уламжилсан аж.

Түүнчлэн Номингийнхон  ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбайгаа хэвээр нь авч үлдэхээр тэмцэж буй СӨХ-ийн дарга эмэгтэйг оршин суугчидтай нь дарамталсан хэрэг ч гарчээ. Тодруулбал,  СӨХ-ийн дарга эмэгтэйн гар утсанд гэр бүл болон амь насанд нь заналхийлсэн мессеж ирсэн тухайг нэгэн иргэн баримттайгаар мэдээлж байсан юм.  Юутай ч тэд заналхийлсэн  мессеж илгээсэн дугаарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ.

1-nomin-2

Э Энх-Амгалан

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>