КАПИТАЛ БАНКИЙГ ДАМПУУРАЛД ХҮРГЭСЭН ГОЛ ШАЛТГААН ЮУ БАЙВ

580

КАПИТАЛ БАНКИЙГ ДАМПУУРАЛД ХҮРГЭСЭН ГОЛ ШАЛТГААН ЮУ БАЙВ

 

 УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувь эзэмшдэг “Капитал” банк татан буугдаад хоёр сарын нүүр үзлээ. Банк дампуурах шалтгаан нөхцөл юу байсныг эдийн засагчид болон төв банкныхан судлаад шинжлээд гаргаад ирсэн ба хэвийн үйл ажиллагаа явуулж байсан энэ банк татан буугдаж, хадгаламж эзэмшигчдийг хохироохгүй байх байсан гэх гаргалгааг гаргаж эхлэв.
 
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээний үр дүнгээр бол "Капитал" банк өнгөрсөн 2018 онд хангалттай үнэлгээтай байсан ч өнөөдрийн байдлаар 1990-ээд оноос дампуурсан 21 дахь банк болсон байдалтай байна. Гэхдээ энэ банканд улстөрийн эрх мэдэлтнүүдийн эрх ашиг хүчтэй үйлчилснээс зориуд дампууруулсан байж ч болох тухай учир мэдэх хүмүүс хэлж байна. 
 
Ер нь МАН-ыг Засгийн эрх барьж байх үед арилжааны банкууд дампуурах, доголдох байдал үүсээд байдаг. Тухайлбал, “Анод”, “Хадгаламж”, “Зоос” зэрэг банк өнөөгийн МАН, тухайн үеийн МАХН-ы үед дампуурч байжээ.
 Энэ удаад ч “Капитал” банк МАН-ыг Засгийн эрх барьж байх үед “нуран” уналаа.
 
Нам дотроо хагаралдсан, фракц болсон асуудлаас үүдэж ийм доголдол үүссэн байхыг үгүйсгэхгүй юм. Тийм байлаа ч олон мянган хадгаламж эзэмшигчийг хохирооно гэдэг байж болшгүй хэрэг юм.
 
Уг нь Монголын эдийн засаг сэргэж, асар их мөнгөний урсгал орж ирж буй, төр засгаас Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслийн мөнгийг эх орныхоо банкаар дамжуулах шийдвэр гаргасан энэ үед яагаад нэг банкаа дампууруулчихав. Энэ талаар янз бүрийн хардлага сэрдлэгэ бий. Магадгүй гадаадын банкууд оруулж ирэх яриа гараад байгаатай холбоотойгоор харийнханд найр тавьж, Монголын банкуудаа эхнээс нь “идэж” эхэлсэн үү.
 
 Олон улсын валютын сангаас хийсэн шалгалтаар хангалттай дүн үзүүлсэн “Капитал” банкны үйл ажиллагааг тусгайлан авч үзэж, хавчин шахаж, дампууруулсан хүмүүст хүлээлгэх хуулийн хариуцлага гэж байгаа болов уу.
 
Оллоо.мн
О.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>