АН-ын дүрмийн дүрэмгүй өөрчлөлтүүд ба С.Эрдэнийн эрх мэдэл
Эрх баригч МАН-ын дүрэм Монголын хуулиас илүү хүчтэй болчихсон цаг үе үргэлжилж байна. Энэ буруу юм. Социализмын үеийн "нам засаг”-ийн ноёрхол ардчилсан тогтолцооны үед байж болохгүй л дээ.
Тухайлбал, АН-аас томилогдсон Ажлын хэсгийн боловсруулсан шинэчилсэн дүрэмд "…Намын даргад хоёр жил тутам Их хурлаар итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ” гэж заасныг хасаж хэзээ ч огцрохгүй байхаар өөрчилсөн.
"…Дотоод Сонгуулийн Хорооны гишүүд өөрсдөө нэр дэвшин сонгогдож бие даасан хараат бус байдлаар ажиллана” гэсэн дүрмийн заалтыг өөрчилж намын дарга санал болгодог болсноор Дотоод Сонгуулийн Хороог намын даргын захиалгыг биелүүлэхээс өөр аргагүй байгууллага болгосон.