10 тэрбумын СОНГУУЛЬ

275

10 тэрбумын СОНГУУЛЬ

 

Ардчилсан нам 10 тэрбум төгрөгөөр шинэчлэгдэж чадах, эс чадах талаарх маргаан нам дотроо цэц булаалдахад хүргэв. Тус намын шинэ удирдлагуудын зүгээс намынхаа бүх шатны сонгуулийг ирэх сарын 2-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ сумын намын хорооны гишүүнээс авахуулаад Үндэсний бодлогын хороо хүртэл албан тушаалын босгыг мөнгөөр тогтоосон нь гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгарахад хүргэсэн юм. Тухайлбал, өмнө нь нийслэлийн АН-ын даргын сонгуульд нэр дэвшихэд ямар ч хураамж, дэнчин авдаггүй байжээ. Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхийн тулд дэнчин бодгож гурван сая төгрөг төлөхөөс гадна сонгуулийн хураамж болгон нэмж гурван сая төгрөг төлнө. Өмнө нь нэг сая төгрөг төлдөг байсан бод одоо зургаан сая болж, зургаа дахин өссөн. Нийтдээ 19 мянга гаруй мандатын төлөө 40 орчим хүн өрсөлдөх магадлалтай бөгөөд дор хаяж 10.3 тэрбум төгрөг цуглах тооцоо гарчээ. АН-ын даргын сонгуулийн зардлаас найм дахин их гэсэн үг. Үүнийг АН-ын удирдлагуудын зүгээс *‘Энэ мөнгийг сонгуулийн зардалд зориулна. Ингэснээр урьд урьдынхаас эрүүл санхүүжилттэй сонгууль болно” хэмээн тайлбарлаж байгаа бол намын албан тушаалыг мөнгөөр үнэллээ гэж шүүмжлэгч нөгөө талд нь бий. Учир нь Дотоод сонгуулийн хороо намын бүх шатны сонгуульд нэр дэвших гишүүдээс дэнчин, хураамж авахдаа өмнөх сонгуулиудаас даруй 6-90 дахин өссөн дүн тулгаж байна хэмээн гишүүд нь мэдэгдсэн. Ямартай ч гишүүдийнх нь зүгээс ирэх сарын 2-нд болохоор товлосон тус намын дотоод сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийхийг шаардаж байгаа. Тэд шаардлагадаа доорх шаардлагуудыг дурдсан.

 

Тус намын VII Их хурлаас шинэчлэн баталсан Үндсэн дүрмийг Улсын дээд шүүх хараахан бүртгэж аваагүй байгаа аж. Энэ ардчилагчдыг намын дотоод сонгуульдаа эргэлзэхэд хүргэх хамгийн том шалтгаан бодсон. Учир нь тус намын шинэчилсэн дүрмээр Үндэснйй зөвлөлдөх хороо, Үндэсний бодлогын хороо болон өөрчилсөн. Харин нэрээ сольсон намын төв байгууллагынхаа гишүүдийг нь бүх гишүүдийн саналаар сонгохоор тусгаад байгаа. Тэгвэл Улс төрийн намын тухай хуулийн 13.2.2-т намын төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүнийг зөвхөн тухайн намын Их хурлаар сонгоно гэх заалт өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа цагт дээрх дүрмийн өөрчлөлт хэрэгжих боломжгүй гэж үзэх гишүүн цөөнгүй байгаа аж. Товчхондоо, тус намын шинэчилсэн Үндсэн дүрмийг Дээд шүүхээс хууль зөрчсөн хэмээн дүгнэж, бүртгэхээс татгалзах магадлалтай. Энэ нөхцөлд намын бүх шатны сонгуулийг явуулах нь хожим сонгуулийг дүрмийн хүрээнд явуулсан эсэх маргаан дагуулах үр дагавартай аж.

 

Мөн гишүүдийн зүгээс Дотоод сонгуулийн хорооноос намын бүх шатны сонгуульд нэр дэвших гишүүдийн татвар, дэнчин төлөх VII Их хурлаар хэлэлцсэн намын үндсэн дүрмийг илт зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасныг ноцтой алдаа хэмээн үзэж байна. Тодруулбал, Дотоод сонгуулийн хороо нь 04 тоот тогтоолоороо намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоосон нь Үндсэн дүрмийн 5.22.5-д заасан Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааралгүй. Мөн Дотоод сонгуулийн хорооны дээрх тогтоол нь 8.3.1-ээр "Намын гишүүний татвар, сонгуульт гишүүний хураамжийн доод хэмжээг Үндэсний бодлогын хорооноос тогтооно. Мөн нийслэл, аймаг, дүүргийн намын хороо сонгуульт гишүүний хураамжийн хэмжээг нэмэгдүүлж болох бөгөөд тогтоосон доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна” гзж Үндсэн дүрмээр Үндэсний бодлогын хороонд олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан учраас дүрмийн бус тогтоол гэж үзэх үндэслэл бий.

 

Энэ мэтээр гишүүд шаардлагаа тавьсаар байгаа Тэгвэл АН-ын удирдлагуудын зүгээс тэдний шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд өнөөдрөөр нэр дэвшигчдийн бүртгэлийн хугацаа дуусах юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Үндэсний бодлогын хорооны гишүүнд 620 хүн өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн байна. Эдгээрээс 374 нь материалаа бүрдүүлж татвараа төлсөн буюу нэр дэвших эрхээ авсан. Мөн аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ. Харин нийслэлийн Намын хорооны даргад өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга С.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлээд байгаа аж.


Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох