Хайртдаа илгээж чадаагүй танкчины захиа

37

1941 оны аравдугаар сарын 25.
Сайн сууж байна уу, хайрт Варя минь!
Үгүй ээ, бид дахин уулзахгүй нь. Өчигдөр үд дунд бид дахин нэг Гитлерийн цувааг цохилоо. Фашистуудын сум хуягны хажуу талаас нэвтэлж дотор талд дэлбэрсэн. Намайг танкаа ой руу оруулж байх хооронд Василий өнгөрлөө. Миний шарх нэлээд хүнд.
Би Василий Орловыг хусан төгөлд оршууллаа. Тэнд илүү гэгээтэй юм. Василий маань надад ганц ч үг хэлж чадсангүй, үзэсгэлэнт Зоядаа, багваахай цэцгийн ноолуур шиг цагаахан үстэй Машенкадаа юу ч дамжуулсангүй өнгөрчихлөө.
Ингээд би гурван танкчнаас ганцаараа үлдлээ дээ. Харанхуй болоход