Баянзүрх дүүрэг 120.000 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэнэ

458

Баянзүрх дүүрэг 120.000 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэнэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх болон орон сууцны хороолол доторх зам засварын нөхөөсийн ажлыг хийдэг билээ.

Тодруулбал энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар -1 ОНӨААТҮГ нийт 120.000 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэх бол Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ байшин хороолол доторх нийт 1.600 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөх, сэргээн засварлах ажлыг хийх аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>