Дуулиант хэргүүдийг хөдөлгөж эхлэв
Олон сар, жилээр гацсан авлига, албан тушаалын дуулиант хэргүүдийг хөдөлгөж эхэлснийг хууль хяналтын байгууллагууд ээлж дараалан мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагаас ЖДҮ, 60 тэрбум, Салхитын мөнгөний орд, Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтантай холбоотой авлига ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг өгсөн бол өчигдөр АТГ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр АТГ экс Ерөнхий сайд нартай холбоотой Оюутолгойн гэрээ, УБТЗ-ын даргатай холбоотой олны анхаарал татсан хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа эцэслэх шатандаа орсныг мэдэгдлээ. Томоохон хэргүүдийн талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү , НПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд нарын өгсөн мэдээллийг тоймлон хүргэж байна.
АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү "Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийн цар хүрээ өргөн учраас холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байна. Дуусахаар нь шүүхэд шилжүүлнэ” гэв.
АТГ-ын мөрдөгчдийг очиход гаалийн байцаагчид хахуулиа ор, агааржуулагчийн хоолой, паарны ард нуусныг бичлэгээр баримтжуулсан байв.Гаалийн байцаагчидтай холбоотой хахуулийн бичлэг 2015-2016 онд үйлдэгдэж 2018 оны нэгдүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэж 2-6 жилийн ял оноосон байдаг. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү "Жишээ болгож нэг удаагийн үйлдлийг харууллаа.