Ерөнхий сайд нарын хэргийг шүүхэд шилжүүлнэ

66

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шалгаад дөрвөн жил болж байна.

Тэднийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм.

Тэгвэл АТГ-аас Ерөнхий сайд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Энэ талаар өчигдөр АТГ-ын эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлсэн юм. Тэрээр “Энэ хэргийн шалгалтын явцад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүссэн. Удаашралтай байгаа нь ганцхан АТГ -тай холбоотой асуудал биш юм. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон” гэв.

Т.САЙХАН, ЗУУНЫ МЭДЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.