ЧИНГИС ХААН ХЯТАД ХҮН БАЙСАН УУ?

716

/КҮНЗ:Чулууг чулуу дийлэхгүй, чулууг ус дийлнэ/

Аливаа улс үндэстэн байхын утга учир, оршин тогтнохын үндэс суурь нь тухайн хүмүүсийн хэн бэ гэдэгт оршдог. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил ч гэж бид ярьдаг. Яг энэ утгыг Монголчууд бид сайн мэддэг юм шиг мөртлөө бас мэддэггүй ч юм шиг ард түмэн. Талын Монгол айл нь тайван амгалан гэж дуулаад налайж суух зуур хилийн чанадад аюлын том гал аажим аажимаар асаж байна. Учир юу вэ гэвэл Монголоо гэх үндэсний үзлийг хязгаарлах, Чингис хаан Хятад хүн байсан гэх их урд хөршийн бодлого асар хүчтэй явсаар байгааг бид анзаарахгүй байна.

ЖИШЭЭ 1: Хятад улсын Ордос гэдэг газар та очиж үзээрэй. Тэнд Чингис хааны онгон гэдэг музей бий. Нэг өвөрмонгол тайлбарлагч гарч ирээд энд Чингис хаан энэ газарт ташуураа унагаж байсан учраас энэ хөшөөг босгосон, энэ бол чингис хааны эдлэж хэрэглэж байсан ийм ч юм тийм ч юм гээд л тайлбарлаж гарна. Эцэстээ яван явсаар Чингис хаан гэдэг бол хятад хүн байсан, хятад гүрний нэгэн хаан байсан ухааны юм ярьдаг. Энэ бол тэвчиж болохгүй, цаашид Монгол үндэстэн оршин тогтнох уу үгүй юу гэдэг асуудал.

ЖИШЭЭ 2: Хятадуудын хийсэн Чингис хаан гэдэг олон ангит киног та бид бүхэн сайн мэднэ. Уг кинонд зарим нэгэн түүхийг гуйвуулж байсан нь бол жижигхэн баримт. Харин хамгийн ноцтой бөгөөд анхаарах ёстой зүйл нь гэвэл Хятадууд энэ киног улсын төсвөөс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж хийсэн төдийгүй дэлхийн олон улс орны хэл дээр орчуулж дэлхий даяар цацаж байна. Энэ нь яван явсаар Чингис хаан бол хятад хүн байсан гэдэг тунхаглалын суурийг дэлхий даяар цутгаж байна. Харин бид Чингис хаанаа архины шил, зочид буудлын оройд залсанаас өөрийг хийсэнгүй.

ЖИШЭЭ 3: Чингис хааны музей байгуулах тухай Засгийн газраас ярьж эхэллээ. Тэд Байгалийн түүхийн музеиг Их тэнгэрийн аманд шинээр барьж хуучин суурин дээр нь Чингис хааны музэйг барих гэж буй. Харин үүнийг улдан эсэргүүцэх ажиллагаа тодорхой төсөв санхүүтэй зохион байгуулалтайгаар эхэлж байна. Түүх дурсгалын газрыг буюу Байгалийн түүхийн музейг нурааж болохгүй гэдэг “ариун” тэмцэл хөдөлгөөн ид өрнөж байна. 7 сарын 1 өдрийн гол эзэн холбогдогч О.Магнай гэх нөхөр гадны санхүүжилттэйгээр энэ ажлыг өөрийн улс төрд ашиглаж эхэлсэн нь баримтаар нотлогдож эхэллээ. Учир нь сонгууль дөхсөн учраас О.Магнайд санхүүжилт хэрэгтэй болсон. Харин энэ нөхөрт итгэж мөнгө өгдөг дотоодын компани байхгүй болжээ. Тэгээд энэ нөхөр гадны буюу хятад агентуудын үргэлж тавьдаг байсан саналыг хүлээж авахаас өөр арагагүй болжээ.

ЖИШЭЭ 4: Брюс Ли бол дэлхийд танигдсан Хонг Конгоор овоглодог Хятад хүн. Энэ хүнийг алдартай болгох, үүний цаана Хятадын кунфуг сурталчилах бодлого бол Бээжингийнх гэдгийг дэлхий даяараа мэднэ. Гэтэл Монголын Үндэсний Олон нийтийн телевиз буюу та бидний татварын мөнгөөр санхүүждэг газар Бээжингийн бодлогыг сүүлийн 2 жил илтэд сурталчилах болсон. Эхлээд Хятадын олон ангит болсон болоогүй баахан киног Хятадын ЭСЯ ны далд санхүүжилттайгаар баахан гаргасан. Энэ нь багагүй хэл ам дагуулсан учраас Монголчуудын олонхи нь дуртай байдаг Брюс Ли гэдэг олон ангит киног энэ зун гаргаад дууссаныг та бид мэднэ.

ТӨГСГӨЛД: Монголчууд бид дотроо Чингисийн Монгол гэж хашгирах нь сонин биш ээ. Эцсийн бүлэгт Монголыг дэлхийн улс орнууд Чингисийн Монгол гэж ойлгодог байх уу алв эсвэл Хятадын Монгол гэж ойлгодог байх уу гэдэг л сонин. Та бид түүх хэрхэн яаж бичигдэхийн торгон зааг дээр амьдарч байна. Дотоодын урвагчид үеийн үед л байсан. Өнөөдөр ч улс төр, урлаг соёл, түүх, шашин гээд бүхий л салбарт байсаар л байна. Гэхдээ бид тэнгэрийн тамгатай хаан ухаантай хатан зоригтой халуун цустай ард түмэн гэдгээ хэзээ ч мартаж үл болно. Тиймдээ ч бидний өвөг дээдэс, үе үеийн эх орончид Чингис хааны Монголыг авч явсан түүхтэй. Харин түүхийн үргэлжлэл, үүрэг хариуцлага өнөөдөр та бидэнд оногдож байна.
Үргэлжлэл бий...

Нийтлэлч А.Уудамтал /Өвөрмонголын Шилийн гол аймгийн уугуул Монгол улсын иргэн/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>