Хүүхэддээ хайртай эцэг эх бүрийн сонорт: Хүүхдийн дараах гуйлтыг хэзээ ч битгий хорьж байгаарай

41

 

Хүүхэддээ хайртай эцэг эх бүрийн сонорт: Хүүхдийн дараах гуйлтыг хэзээ ч битгий хорьж байгаарай

 

Бяцхан хүүхдүүд үргэлж ямарваа зүйлийг туршиж үзэх, өөрийн биеэр хийж үзэхийг хүсдэг. Тиймээс ч ээж ааваасаа олон зүйлсийг хүсэж гуйх нь бий. Харин зарим аав, ээжүүд завгүй хувиараасаа болж, тэр бүр хүүхдийнхээ хүсэлтийг хүлээж авдаггүй шүү дээ. Харин та дараах гуйлтыг нь битгий хориглож, эсэргүүцээрэй.

1. Хайртай хүмүүстээ туслах

Хүүхэд ээждээ, аавдаа, эмээдээ гээд л хайртай хүмүүстээ туслахыг үргэлж хүсдэг. Харин та бүхнийг түүнийг өмнөөс хийгээд эхэлбэл, тэдний толгойд би туслаж болохгүй юм байна хэмээх бодол суудаг байна. Иймд та тэдний нас насанд тохирсон ажлыг хийлгэж сургаарай. Жишээ нь аяга тавга угаахыг заах, гутлаа цэвэрлэх, цэцэг услах гэх мэт… Хүүхэд мэдээж эхэндээ маш удаан, дутуу хийж байж болох ч, аажимдаа сайжрах болно.

2.Бүтээлч байдал

Хүүхэд зурах, будах төрөлхийн хүсэл эрмэлзэл, авъяастай байдаг. Харин түүнд таны дэмжлэг л хэрэгтэй байгаа юм.Бага насанд нь хүсэл сонирхлыг нь дэмжээд өгвөл, хүүхэд аяндаа өөрийгөө хөгжүүлээд явж чадна.

3. Өөрөөр нь хооллуулах

Хүүхэд хоолыг базаж, өөрөө гараараа амандаа хийж идэх дуртай байдаг. Зөвхөн эндээс л хүүхэд бие даах анхан шатны мэдлэг үүсч эхэлдэг гэхэд болно. Иймд та хүүхдээ биеийг л даалгаж хооллоход анхаараарай.

4. Өөрийн бодлоо илэрхийлж сурах

Томчуудын хувьд өөрийгөө ойлгуулна гэдэг мэдээж харьцангуй амархан шүү дээ. Харин хүүхдүүдийн хувьд энэ нь хэцүү. Иймээс та хүүхдэдээ өөрийгөө хэрхэн зөв ойлгуулах, хэлэхийг хүссэн зүйлээ хэрхэн хэлэхийг зааж өгөөрэй!

5. Цахим ертөнц хэрэглэх

Хүүхэд цахим ертөнцийг хэрхэн хэрэглэх арга, мэдэхийг хүссэн зүйлээ үзэж, сонсдог байх хэрэгтэй. Гэвч та үүний хугацаан дээр нь өөрийн тавих хяналтаа тавьж, анхнаасаа хүүхдэдээ хугацааг тохирч байж хэрэглүүлэх хэрэгтэй. Мэдээж үүнийг ойлгох хэмжээний насанд хүрсэн үед нь хэрэглүүлэх нь зөв.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.