Боловсролын салбарынхан "сэтгэлгээ"-гээ өөрчлөх цаг нь болжээ

524

Боловсролын салбарынхан "сэтгэлгээ"-гээ өөрчлөх цаг нь болжээ

 

Манай улсын боловсролын салбарт эрс шинэчлэлт хийгдэх цаг хэдийнээ болжээ. Дэлхийн боловсролын тогтолцооноо хол гээгдчихсэн. Хэдхэн жилийн өмнө л шинэ системийг нэвтрүүлсэн ч "том" алдаатай монголын хөрсөндп буулгасан юм. Түүний "уршиг"-ыг зургаан настангууд болон эцэг эхчүүд үүрч яваа.

Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг шиг сургалтын шинэчлэгдсэн хөтөлбөрийн үр дүнд 12-р ангийг төгсөж байгаа хүүхдүүд наад захын үгийг зөв бичиж чадахгүй төгсөж байгаа гээд тооцвол олон. Гэхдээ энэ удаад энэ салбарын сэтгэлгээний хоцрогдлын талаар дурдах юм. Учир юу гэвэл, тусгай сургалттай сургуулийнхаа сурагчдын эрхийг боомилно. Дээрээс нь жирийн сургуульд суралцаж болох аутизмтай олон хүүхдийн сурах эрхийг хааж, нийгмээс гадуурхаж байгаа нь энэ салбарын үнэлэмжийг ямар түвшинд явж байгааг тодоос тод харуулж байна. 

Тухайлбал, "Монгол Од”, 51-р дунд сургуулиуд нь хөнгөн хэлбэрийн аутимзтай сурагчдыг сургахгүй сургуулиас гарах шаардлагыг тавьжээ.

Аутизмтай хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн ташаа үзэж, багш нар болон сургуулийн удирдлагууд суралцуулахгүй гэсэн үйлдэл удаа дараа гарлаа. Багш нар нь энэ төрлийн эмгэгийг судлаагүйгээс гадна ямар ч сэтгэлгүй хүмүүс энэ салбарт ажиллаж буйг илтгэв. Уг нь аутизм нь өвчин биш, эмгэг юм. Өөрөөр хэлбэл, жирийн хүүхдүүдээс хөгжлөөрөө өөр гэсэн үг. Гэхдээ хөгжлийг нь зөв залаад явахад аугаа амжилтад хүрэх тийм тархины потенциалтай хүүхдүүд байдаг. 

Япон улсад аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэггүй. Хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн ангилалд авч үздэг. Аутизмын эмгэгийн хүрээний хүүхдүүд дотор оюуны бэрхшээл хавсарсан хүүхэд ч байна, бас үгүй ч байж болно. Маш олон янзын хүүхэд байдаг гэсэн үг. Аутизмтай хүн бүр харилцан адилгүй, өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг монголчууд ойлгож хүлээн авахыг хүсч байна. Япон улсын хувьд хүүхдийг багаас нь олон үе шаттайгаар хөгжүүлэх сургалт, олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлдэг. Нийгэмд өөрийн байр суурийг эзлэх бололцоотой иргэн болгон төлөвшүүлэхийн тулд ажиллаж байна. Японд аутизмын хүрээний эмгэгтэй олон хүүхэд насанд хүрч хөдөлмөр эрхлэх бололцоотой.

Харин манайд улсын сургуулиудын хүүхдийн тоо олон, тусгай хэрэгцээт боловсролын багш байхгүй, туслах багшгүй тул аутизмтай хүүхдүүд хоцрогдолгүй сурах боломж хомс. Хувийн сургуульд хүүхдийн тоо харьцангуй бага ч туслах багш байхгүй, бусад эцэг эхчүүдийн зүгээс гадуурхал их мэдрэгддэг. Манай улс боловсролын системээ шинэчилж, аутизмтай хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр бий болгох, мэргэшсэн туслах багш бэлтгэх, тэгш хамрагдах нөхцөл бололцоог бүрдүүлэх гээд олон зүйл шаардаж байгааг боловсролын яамны бодлого баримталж буй эрхмүүд анхааралдаа авч энэ салбарт боловсон хүчнээ тусгайлан бэлтгэх нэн шаардлагатай. 21-р зуунд амьдарч байгаа хүүхдүүд Боловролын салбарын энэ буруу тогтолцооны гайгаар сурах эрхээ боогдуулах ёсгүй.

Мөн ТУСГАЙ сургуулийн сурагчид хичээлээ бүрэн ойлгодоггүй байна. Нэгэн жишээг дурдахад,  Сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд багш нар нь дохионы хэлээрээ бүрэн гүйцэд ярьдаггүй. Заримдаа хичээлээ амаар заадаг гэсэн асуудал гарч байсан. 

2018 оны байдлаар улсын хэмжээнд 0-18 насны, хөгжлийн бэрхшээлтэй 10,663 хүүхэд байдгаас 6,518 нь Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа гэх тоо баримт бий. Үүнээс сонсголын бэрхшээлтэй 712 хүүхэд байгаагаас 29 дүгээр тусгай сургуульд 300 орчим хүүхэд сурч байна. Нөгөөтэйгүүр, Монгол улсын ажил, мэргэжлийн жагсаалтад дохионы хэлний хэлмэрч, орчуулагч мэргэжил байдаггүй аж. Энэ мэтчлэн боловсролын салбарт эрс шинэчлэл хийж, монголынхоо хөрсөнд буусан сургалтын системээс гадна "сэтгэлгээ"-гээ өөрчлөх  хэрэгтэй байна. 

http://dorgio.mn/p/111355

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>