Оюуны бэрхшээлтэй хүүхдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулна

566

Оюуны бэрхшээлтэй хүүхдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулна

 

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны дэмжлэгээр Монголын тусгай олимпын хорооноос хэрэгжүүлж буй оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусыг бүх нийтийн биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулах зорилготой Хамтарсан фитнесс хөтөлбөр Баянзүрх дүүрэгт 7 хоног тутам хэрэгжиж байна.

Тодруулбал, 2019 оны 09 дүгээр сарын  30-ны өдөр ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд тус хамтарсан фитнесс хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг боллоо. Өдөрлөгт дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Монголын тусгай олимпын хорооны эрүүл мэндийн хөтөлбөрийн захирал Г.Жавзандулам, дүүргийн ерөнхий боловсролын 55 сургууль болон бусад сургуулиудын төлөөлөл болох 70 гаруй хүүхэд, эцэг эхчүүд оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд оюуны бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхэд багачуудыг хамтрагчид болгож  биеийн тамирын сонирхолтой хичээлд хамруулсан юм. Ингэснээр энгийн хүүхдүүд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг илүү сайн ойлгож, тэднийг ялгаварлан гадуурхах хандлагаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдол билээ.

Иймд та бүхэн тус фитнесс хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүүхэд, багачуудаа хамруулах хүсэлтэй байгаа бол Тусгай олимпын хорооны 99053350 дугаартай холбогдоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>