“Эрдэнэт”-ийн олон сая доллар “Азаргын гол чонот”-оор дамжиж оффшорт гардаг байжээ

431
 

“Эрдэнэт”-ийн олон сая доллар “Азаргын гол чонот”-оор дамжиж оффшорт гардаг байжээ

 

"Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 онд олон сая ам.доллар  оффшор дансанд шилжсэн хэрэгт АТГ, хууль хяналтын байгууллагууд мөрдлөг явуулж байгаа билээ.
 
 
Уг хэрэгт холбогдуулж "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, "Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилж хорьсон. Мөн Б.Отгонбаатарын дүү "Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогчийн ажилтай Б-г баривчилсан байна.
 
 
"Азаргын гол чонот” компани нь дээрх хугацаанд "Эрдэнэт үйлдвэр”-т шаардлагатай барааны дийлэнхийг дангаараа нийлүүлж ирсэн байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдах албан тушаалтнуудын хамт байгуулсан  "Юнайтедфрэндс групп”, "Тэдмэнт групп” /ГХО/ гэсэн хэд хэдэн компанийг энэ үйл ажиллагаандаа оролцуулдаг байжээ. Үүнийг мөрдлөгийн явцад тогтоогоод байгаа юм байна.
 
 
Б.Дамдин-очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>