Шинэ жилийн баяртай холбогдуулан уриалга гаргажээ
Аж ахуй нэгж байгууллагууд:
-Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
-Хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж байгаа арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналттай хийгдэж буй эсэхэд хяналт тавих
-Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102, 108, 107 утсуудад мэдэгдэх
-Зам хөндлөн гарч байгаа хүүхдүүдэд тусалж, зам гаргаж өгөх тухай ажилтнуудаа идэвхжүүлэх
-Шинэ жилийн баярыг тохиолдуулан гэр бүлээрээ үйлчлүүлэхэд зориулсан гэр бүлийн меню гарган сурталчилж, хүүхдийн насны онцлог, эрүүл мэндэд тохирсон хоол ундаагаар үйлчлэх
-Ажилтнаа гэр бүлийнхэнтэй нь баярлуулах, хөгжлийн болон чөлөөт цагийн ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх
Сургуулиудад:
-Сурагчдын хичээлийн амралт эхэлж буйтай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналттай байлгах талаар сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах
-Анги хамт олон, сургуулийн шинэ жилийн арга хэмжээг эцэг эхээс мөнгө татахгүй, хүүхдийн оролцоотой, энгийн байлгах тал дээр анхаарал хандуулах /санхүүгийн хүндрэлээс үүдэн хүүхэд эвгүй байдалд орох, гэр бүлд үл ойлголцол үүсэх, энэ нь даамжран гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх нөхцөл шалтгаан болдог тохиолдол олон байна/
-Сургуулийн нөхцөл боломжид тулгуурлан сурагчдын амралтын өдрүүдээр дугуйлан, секц, уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулах
-Хүүхдүүдэд амралтын үеэр гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаарх зөвлөгөөг, анхааруулга, санамж өгөх
Эцэг эх, олон нийтэд:
-Хүүхдээ хараа хяналттай байлгаж, хаана, хэнтэй юу хийж яваа талаар харилцан мэдээлэлтэй байх
-Оройн цагаар аль болох гадуур гаргахгүй байхад анхаарах
-Зориулалт, шалтгааныг нь тодруулалгүйгээр бэлэн мөнгө хүүхэддээ өгөхгүй байх
-Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102,108,107 утсаар мэдээлэх
-Гэр бүлдээ цаг зав гаргаж баяраа гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх,
-Хүүхдийн дэргэд гэртээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
-Асуудлыг хүчирхийллийн бус эерэг аргаар шийдвэрлэхийг та бүхэнд УРИАЛЖ байна.