Ганц өдөр чуулаад 78 сая төгрөгөөр хоол идэж, 30 саяар урлагийн тоглолт үзжээ

650

Ерөнхий сайдын ивээл доор “Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө” оруулалт чуулган ганцхан өдөр болж, БОАЖЯ-наас 201 сая 979  мянга 600 төгрөг гаргасан. Энэ чуулганд төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж, ахуйн нэгжүүд, эрдэмтэн судлаачид, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн нийт 800 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Энэ чуулганы мандат нь 3 сая 464 мянган төгрөгөөр хэвлүүлж, зөвхөн цайны завсарлагаанаар 12 сая төгрөгийн цэвэр ус уусан байдаг. Тэр бүү хэл үдийн, оройн хоол гээд Улаанбаатар ресторанд 55 сая давсан төгрөгөөр хоол идэж, Элит ресторанд 22 сая 425 төгрөгөөр кофе ууж, зоог барьжээ. Урлагийн тоглолтод 30 сая төгрөг зарсны ихэнхийг нь Ерөнхий сайдтай нутаг нэгт нийтийн дуучин Чинболор авчихсан байх юм. Дуучин Чинболор Нийтийн дуучдын холбоогоор дамжуулан 10 сая,  “Алтан дэлт ажнай” компаниар дамжуулан 10 сая төгрөг авчээ.  

Эх сурвалж: TOVCHOO.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>