Шүүмжлэлд өртөөд буй О.Ариунзулын сүүлийн үеийн гэрэл зургаас
Зураг дээр дарж үзнэ үү.
Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Уг хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл тэрбээр давж заалдах хүсэлтээ хүргүүлсэн талаар хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн билээ. Харин түүнийг сошиалд өөрийн гэрэл зургаа нийтлэхэд загвар өмсөгч О.Ариунзулыг "эр нөхрөө сайн атгаж, дэргэд нь байгаагүйгээс болж ийм байдалд хүрлээ" гэх утга бүхий коммент оруулж багагүй шүүмжлээд авав. "Загвар өмсөгч хүн ажлаа л хийж яваа эхнэрийнх нь буруу гэж юу байхав" хэмээн нөгөө хэсэг нь өмгөөлж байна.