Эрдэмтэд хамгийн аюултай согтууруулах ундааг нэрлэлээ

512

 

Эрдэмтэд хамгийн аюултай согтууруулах ундааг нэрлэлээ

 

Их Британийн Брайтоны их сургуулийн эрдэмтэн Хал Сосабовски хамгийн хурдан согтоодгийн дээр "шартуулдаг" аюултай согтууруулах ундааг нэрлэснийг Daily Mail мэдээллээ. 

 

Профессорын онцолсноор ихэвчлэн 5-40 хувьтай байх этанолын агууламжаас шалтгаалан хүний биед үйлчлэх нөлөө харилцан адилгүй байдаг гэнэ. Түүний өгүүлснээр херес /shuud.mn: Испанид үйлдвэрлэдэг, цагаан дарснаас гарган авсан хатуу дарс/ болон портвейн амархан согтоодог аж.

 

Түүнчлэн виски болон бусад хатуу ундаа хэт их согтоох бөгөөд өндөр градустай тул судасны системд маш удаанаар нэвчин, ходоодны эдийн ажиллагааг дарангуйлдаг гэнэ.

 

Мөн хүмүүс согтууруулах ундааг хэрэглэхдээ гаргадаг алдааг эрдэмтэн анхааруулсан байна. Эрдэмтний зөвлөснөөр 40 хувиас дээш градустай согтууруулах ундааг усаар даруулах хэрэггүй, учир нь ус, согтууруулах ундаа холилдсноор этанолын хувь хоёр дахин буурч, хурдан согтоодог гэнэ.

 

Аливаа баяр ёслолын үеэр зайлшгүй уух шаардлага тулбал маргааш нь  дөнгүүр, сэргэг байхын тулд архи уухыг зөвлөжээ. Гэхдээ биеэ хордуулахгүй, архины хордлогод орохгүй байх цорын ганц арга нь согтууруулах ундаанаас татгалзах явдал гэдгийг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>