Орондоо муу эрийг яах вэ?
Нэгэн хэвийн байдал
Хэн нэгэнтэй удаан хугацааны туршид харилцаатай байхаар түүний сексийн болон зан араншингийн зуршлыг мэддэг болчихдог. "Одоо тэр намайг үнсэж байгаад гуянаас минь барьж эхэлнэ. Тэгээд л унтлагын өрөө рүү өргөөд явах биз. Хурдан дуусаасай билээ”- Секс хийхийн өмнөх болон хийж байх үеийнх нь бүх л үйлдлийг, бараг хэдэн минутын дараа дур тавихыг нь хүртэл мэддэг болчихоор энэ бүхэн сонирхолгүй санагдаж эхэлдэг. Орондоо урьдчилан таахын аргагүй шинэ амтыг авчрахыг хүсвэл удирдлагыг та гартаа авах цаг болжээ. Та бага зэрэг санаачлага гаргавал урьд нь хийдэг байсан бүхнээ өөрчилж болох юм. Янз бүрийн байрлалыг өөрийнхөө хүслээр туршиж үзэн, хаа нэг хүнгүй газар тааралдвал нөхрөө өд. Таныг шинэ зүйл санаачлаад эхэлвэл хайрт тань ч бас таныг баярлуулахын тулд аажмаар шинийг туршиж үзэхийг санал болгодог болно.
Арга барил муутай
Та түүнд муу арга барилынх нь талаар далд байдлаар хэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь түүнд өөрийгөө муу гэж хэлүүлсэн юм шиг сэтгэгдэл төрөх ёсгүй юм. Түүнийг буруу хийж байгааг нь хэлэхийн оронд юуг зөв хийж байгааг нь эхлээд хэлэх хэрэгтэй. Эрчүүдийн өөртөө итгэх итгэлийг нь өнгөлөхийн тулд гэмгүй худал хэлж, магтаж болно. "Яг наана чинь үнэхээр сайхан байна. Одоо арай удаанаар үз дээ” хэмээн зүг чигийг нь зааж болох юм. Хэрэв та хэлэхээс ичиж эмээгээд байвал, хариу үйлдлээрээ түүнд яах ёстойг нь ойлгуулж өг.
Хэтэрхий хурдан секс
Эрчүүдийн сэрэл эмэгтэй хүнийхээс илүү хурдан хөдөлж, хурдан буурдаг. Заримдаа бидний дотор дөнгөж буцалж эхэлж байхад түүнийх дуусчихдаг. Ийм сексээс болоод эмэгтэй хүний хамаг хүсэл унтарч орхидог. Хэрэв та сексээ арай удаашруулахыг хүсч байвал эмэгтэй нь дээрээ байрлалыг сонгож үзээрэй. Ингэснээр хурд болон хөдөлгөөнийг та хянаж, өөртөө тааламжтайгаар зохицуулах боломжтой болно. Мөн тэр амархан дур тавьчихаад байгаа нь олон төрлийн шалтгаантай байж болох юм. Сандарсан, эсвэл сэтгэлийн хэт хөөрөлд автсан үед хурдан тавьчихдаг талтай. Тиймээс сексээ шууд эхлүүлэлгүйгээр, сэрлийг нь тогтвортой бариулахын тулд үнсэлцэх, биеийг нь илж таалах зэрэг дур хөдөлгөх аргуудыг удаан хэрэглэж, дур тавих гээд ирвэл бага зэрэг завсарлаарай. Хэрэв ингээд ч нэмэргүй байвал түүнийг дагуулан сексологич дээр очоорой. Архи, тамхи болон мансууруулах төрлийн бодис, бусад олон шалтгаанаас болж эрчүүдийг бэлгийн сулралд хүрэх магадлалтай байдаг. Гэвч энэ асуудлыг маш зөөлнөөр, түүний сэтгэлийг сэвтээлгүй шийдвэрлэгтүн. Тэд энэ тал дээр хамгийн эмзэг хүмүүс байдаг.
Амиа хичээсэн эр
Энэ тал дээр шууд хэлэхээс өөр арга үгүй юм. Заримдаа түүнийг гэнэтийн ораль сексээр гайхшруулж, эсвэл түүнийг дээшээ харж хэвтээд "тэнгэрт нисэж” байхад хамаг хэцүү ажлыг өөрөө хийх зүгээр л дээ. Хайртыгаа баярлахад бид ч бас өөрсдаа баярладаг учраас тэр. Гэвч амжилттай сексийн харилцаа бол хоёр хүн бие биедээ ижил тэнцүү хэмжээний таашаалыг өгөхийг хэлдэг учир та одоо л хэлэхгүй бол тэр энэ байдалдаа бүр дасч орхино.
Сексд сонирхолгүй байх
Секс гэнэтхэн л долоо хоногт заавал нэг хийх ёстой ажил шиг санагдаж эхэлвэл зарим нэг зүйлийг "сэгсрэх” хэрэгтэй болсны дохио юм. Эхлээд түүнээс өөрсдийнхөө сексийн харилцааны талаар ямар сэтгэгдэлтэй байгааг н ь асууж ярилц. Ингэснээр энэ залхсан байдал та хоёрын сексийн амьдралтай холбоотой юу аль эсхүл сэтгэл санааны хувьд таарамжгүй болсонтой чинь холбоотой юу гэдгийг та хоёр олж мэдэж чадна. Тэгээд хамтдаа 7 хоногийн хугацаатай хаа нэг тийшээ аялалаар яв. Орчин болоод нөхцөл байдал өөрчлөгдөөд ирэхээр та хоёрын бие биенээ гэх сэтгэл, хүсэл тэмүүлэл нэмэгдэж, бал сарынхаа үе рүү эргээд очсон мэт халуухан болох болно.
Залхуу
"Өнөөдөр их ядарлаа” гэж хэлээд л тань руу нуруугаа харуулж унтах нь ихэссэн бол түүний хувьд секс хэтэрхий нэгэн хэвийн болж хувирсны шинж юм. Тиймээс та өөртөө бага зэрэг шинэчлэлийг хийх хэрэгтэй. Хамгийн тачаангуй дотуур хувцсаа өмсөөд, түүний гарт торгромсог алчуур атгуулан, гараа хүлүүлэхийг хүс. Түүнд таны ийм эрс шийдэмгий хүчирхэг байдал таалагдана. Эр хүн болгон дотроо нэг удаа ч болов хүлээстэй секс фантазд автаж үзсэн байдаг юм.