С.Өнөрсайхан: хийжүүлсэн ундааны хэт их хэрэглээ хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг
Хийжүүлсэн ундаа их хэрэглэснээс болж шүд өвчлөх, ясны сийрэгжилт, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчин үүсдэг. Гэсэн ч монголчуудын хийжүүлсэн ундааны хэрэглээ улам нэмэгдэж, дээрх өвчлөлүүд ихсэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. НЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар 5-11 насныхны дунд хийжүүлсэн ундааны хэрэглээ өнгөрсөн жилүүдийнхээс эрс нэмэгджээ. Иймд дээрх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж, "Хийжүүлсэн ундааны хэрэглээ-эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НАМЭХ-ны Удирдах зөвлөл, эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн төлөөлөл оролцов.