Хийжүүлсэн ундаа авахгүй байх 10 шалтгаан
Хийжүүлсэн ундаа хүний эрүүл мэндэд хортойг хүн бүр л мэддэг. Гэхдээ хэт их хэрэглэх нь юунд хүргэдгийг танилцуулъя.
1. Илүүдэл жинтэй болно
Хийжүүлсэн ундаа нь сахар, илчлэг маш ихтэй. Ийм ундаа байнга уух нь таргалалт үүсгэдгийг эрдэмтэд нотолчихсон. Иймд хэрвээ та хүүхдийнхээ эрүүл мэндэд үнэхээр санаа тавьдаг бол энэ ундааг хэрэглүүлж болохгүй шүү.
2. Хоолны дуршил багасна
Их хэмжээний сахар агуулдаг хийжүүлсэн ундаа нь юм идэх дуршлыг хэсэг хугацаагаар бууруулж болно.
3. Ясны сийрэгжилт үүснэ
Фосфор нь хийжүүлсэн ундааны байнгын бүрдэл хэсэг юм. Иймд фосфор нь яснаас кальцийг хөөдөгийг та мэдэх үү?
4. Сайхан инээмсэглэлгүй болно
Хийжүүлсэн ундаанд сахар их хэмжээтэй байдгийг бид дээр дурдсан. Тиймээс таны шүдийг "үйрүүлж” болохыг сайтар тунгаажбодоорой.
5. Сайхан унтаж амрах гэдэг таны мөрөөдөл болно
Хийжүүлсэн ундаанд кафеин агуулдаг. Тиймээс цаашид үргэлжлүүлэн уух хэрэгтэй гэж үү?
6. Чихрийн шижинтэй болно
Энэ тухай мэдлэг танд хэрэг болно. Учир нь чихэрлэг ундаа хэтэрхий их уух нь цусан дахь сахарынхэмжээг алдагдуулж, улмаар чихрийн шижин өвчинтэй болгоно.
7. "Сахаргүй” хийжүүлсэн ундаанд амт оруулагч агуулдаг
Энэ нь дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг алдагдуулдагыг эрдэмтэд лабораторийн судалгааны явцад илрүүлжээ.
8. Хийжүүлсэн ундааны амт оруулагч турах боломж олгохгүй
Ундаанд сахар байхгүй гэсэн "лайт” (илчлэг багатай гэсэн утгатай) тэмдэглэгээ нь аюултай амтлагч агуулагдаж байгааг сануулах учиртай. Үүнийг байнга санаж яваарай!
9. Ходоодны үрэвсэлтэй болно
Хийжүүлсэн амтлаг ундаа байнга уувал та ходоодны үрэвсэлтэй болно.
10. Та байнга цангах болно
Та ийм ундааг олон уусан ч таны цангаа огт тайлагдахгүй
Эх сурвалж: Bataar.mn