Жэймс Бонд эрэгтэй хэвээр үлдэнэ

48

Дэлхийд алдартай Жэймс Бондын цувралын гол дүрийн жүжигчин Дэниэл Крэйг энэ оны дөрөвдүгээр сард дэлгэцэнд гарах “No Time To Die” кинонд сүүлийн удаа алдарт тагнуулчийн дүрд тоглох юм.

Түүнээс цааш үргэлжлэх киноны 007 дугаартай тагнуулчийн дүрд ямар жүжигчин тоглох нь тодорхой болоогүй байгаа. Хүйсийн эрх тэгш байдлыг дээдлэх болсон энэ үед Жэймс Бонд эмэгтэй хүн болох ёстой гэж үзэх хүмүүс олон байгаа юм.

Тэгвэл цувралын найруулагч Барбара Брокколи саяхан “Variety” сэтгүүлд ярихдаа “Жэймс Бонд ямар ч өнгийн арьстай хүн байж болно. Гэхдээ эрэгтэй хүн байх ёстой” гэжээ.

Гэхдээ дараагийн бүтээлд Бондтой зэрэгцүүлэн хүчирхэг эмэгтэй дүр шинээр гаргаж ирэх бодолтой байгаагаа тэр ярьсан байна. Удахгүй дэлгэцэнд гарах Жэймс Бондын шинэ кинонд жүжигчин Лашана Линч 00 дугаартай эмэгтэй тагнуулчийн дүрд тоглодог. Киноны трэйлер гарсны дараа дараагийн Жэймс Бонд эмэгтэй болж магадгүй гэсэн яриа тарсан юм

Жүжигчин Лашана Линч удахгүй гарах Жэймс Бондын кинонд

2002 онд ”Die Another Day” киногоор дууссан Пирс Броснаны цувралууд бодит байдлаас хэт хазайж, хийсвэрлэл нэмэгдсэн гэж шүүмжлүүлдэг. Тэгвэл Дэниэл Крэйгийн эрин үед үүнийг засварлаж, Жэймс Бондыг “газарт буулган” анхны зохиолынх нь дүрд нэлээд ойртуулсан гэдэг юм.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: BBC

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.