Буриадад амны хаалтны хомсдол үүссэн нь "монголчуудтай холбоотой" гэжээ

513

Буриадад сүүлийн сард эмнэлгийн амны хаалт эмийн сангуудад хурдан дуусч, хомсдол үүсээд байгаа гэнэ. Харин энэ хомсдолыг монголчуудтай холбон тайлбарлаж байгаа талаар "Восток телеинформ" мэдээллийн агентлаг дамжуулжээ. 

Тодруулбал, Буриад улсын эмийн бүтээгдэхүүний зах зээл дээр амны хаалтны хомсдол үүссэн нь Монголын иргэд амны хаалтыг их хэмжээгээр худалдан авч байгаа болон нутгийн иргэд титэм вирусээс хамгаалах зорилгоор худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. 

Буриадын ЭМЯ-ны мэдээлснээр тус улсад худалдаалагдаж буй эмнэлгийн амны хаалтын ихэнх хэсгийг Хятадаас импортлодог бөгөөд нийлүүлэлт зогссоноор дотоодын үйлдвэрлэгчдэд ирэх ачаалал эрс нэмэгджээ. Хоёрдугаар сард Буриадын эмийн сангуудад 120 мянган ширхэг амны хаалт нийлүүлсэн бол энэ сарын сүүлээр 150 мянган ширхэгийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Мөн нийлүүлэгчид үнээ нэмсэнтэй холбоотойгоор нэгээс хоёрдугаар сарын хооронд амны хаалтны үнэ өссөн байна. Түүнчлэн амны хаалт худалдах хэмжээнд хязгаарлалт тавин, нэг хүнд 30 ширхэгээс ихгүй амны хаалт худалдах, амны хаалтны ширхэгийн үнийг 30 хувиас дээш нэмэхгүй байхыг эмийн сангуудад зөвлөжээ.

Г.Бямбасүрэн

Shuud.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>