Эрээн хот тусламжийн эд барааг хилээр шуурхай нэвтрүүлж байна Мэдээ мэдээлэл 27-03-2020, 12:26 547 Хуваалцах Гуравдугаар сарын 25-ны өдрийн үдээс өмнө БНХАУ-аас Монгол Улсад тусламж үзүүлж буй тахлаас сэргийлэх эд барааг Эрээн хотын авто боомтоор нэвтрүүлэхэд тус боомтын Хилийн хорио цээр, хяналт шалгалтын байгууллага “ногоон гарц” нээж, тусгай байцаагч томилон, аравхан минутад бүх гүйцэтгэлийг биелүүлж, тусламжийн эд барааг шуурхай нэвтрүүлсэн байна. Шинэ төрлийн коронавирус дэгдсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХАУ-д айлчилж, 30 мянган хонь хандивлаж, тахлын эсрэг Хятад улсын хүчин чармайлтыг дэмжиж буйгаа мэдэгдсэн бол Монгол Улсын Засгийн газар, нийгмийн олон салбарынхан олон арга замаар Хятад улсын тахлын эсрэг тэмцлийг дэмжиж, “Зовох цагт нөхрийн чанар танигдана”, “Тэвдэж явахад тэвнээр туслах” зэрэг ардын цэцэн үгийг практик дээр гэрчилж, Хятад, Монгол хоёр орон жаргал зовлонгоо хуваалцсан сайн хөрш, сайн түнш, сайн ахан дүүс гэдгийг харуулсан юм. Харин өдгөө Моннол Улсад шинэ төрлийн коронавирусний халдвар авсан 10 хүн гарч, тахлын эрсэг тэмцэл хүнд байгаа үед БНХАУ-ын талаас яаралтай тусламжийн эд барааг хүргэж, хариу туслалцаа үзүүлж байна. Эдгээр эд бараанд 5016 ширхэг нуклейн хүчлийг шалгах урвалж, эмчилгээний зориулалттай 5000 амны хаалт, мэс заслын зориулалттай 5000 амны хаалт, нэг удаагийн зориулалттай 1000 хамгаалалтын хувцас зэрэг байгаа юм. Эх сурвалж: cri.cn 547 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 18-03-2020, 17:29 Хятадын тэрбумтан Жэк Ма коронавирусийн оношлуур, амны хаалтыг Африк тивийн бүх улсад илгээжээ… 18-03-2020, 16:33 АНУ-ын цэргүүд анх халдвар тараасан байж болзошгүй гэх мэдээлэлд Трамп хариу өглөө… 4-03-2020, 14:22 Хятадын цахим орчин “хонин сүргийн бичлэг”-ээр давалгаалав… 2-03-2020, 10:24 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улсын онцгой комиссд 200 хонь хандивлахаар болжээ… 11-02-2020, 12:22 Шинэ төрлийн коронавирусээр халдварласан 2222 хүн эдгэрчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.