Хөл хорионы дүнд Энэтхэгт анх удаа тэнгэр нь цэлмэж, цэнхэртэж эхэлжээ
Энэтхэг даяар 1.3 тэрбум гаруй хүн хөл хорионд орсноор агаар дарь хорт бодисуудын хэмжээ эрс буурч, тэнгэр нь цэлмэж эхэлжээ.
Хөл хорионы үед тус улсын бүх үйлдвэр,дэлгүүр,ААН-үүд болон ихэнхи нийтийн тээвэр хэрэгслүүдийн үйл ажиллагаа зогсоод байна. Өнөөдрийн байдлаар энэтхэгт нийт 1,300 хүн халдвар авч,35 хүн нас баржээ.
Албаны мэдээллээр хамгийн их бохирдолтой байсан хотуудад нарийн ширхэгт тоосонцор PM 2.5 болон ихэвчлэн автомашин,цахилгаан станцаас ялгардаг азотын давхар ислийн хэмжээ эрс буурчээ.
- Шинэ Дэли хотод хорио цээрийн дэглэм тогтоосон гуравдугаар сарын 20-ны өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 71 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
-
Ижил хугацаанд азотын давхар ислийн хэмжээ 52 метр.кубээс 15 руу буюу нийт 71 хувиар буурчээ. Бусад Мумбай,Ченнай,Колката хотуудад ч агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан байна.