ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн улс орон даяар эхэллээ
Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн улс орон даяар эхэллээ. ХААН Банк 30 жилийн ойн хүрээндээ 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн найман дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчныг бүрдүүлсэн билээ. Тус санаачилгын үргэлжлэл болгож ХААН Банк жил бүрийн намар орон даяар сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуусын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн юм.
-
Орон нутгийн аварга шалгаруулах шат: 2025 оны 8-р сарын 17–20-нд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд, Багануур дүүрэгт, -
Бүсийн аварга шалгаруулах шат: 2025 оны 8-р сарын 25–30-нд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд, -
Улсын аварга шалгаруулах финалын шат: 2025 оны 8-р сарын 30–31-нд Улаанбаатарт болно.
-
I байр – 1,000,000 төгрөг, өргөмжлөл, медаль -
II байр – 700,000 төгрөг, өргөмжлөл, медаль