Д.Нямхүү: Манай Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 11 боллоо

576

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.   Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн нийт 221 хүний шинжилгээний хариу гарсан. Үүний дотроос нэг хүн коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Улмаар Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 11 боллоо. Нэг сэжигтэй тохиолдол өчигдөр ХӨСҮТ-д ирсэн. Нийт 184 хүн ХӨСҮТ хянагдаж байна" гэх мэдээллийг өглөө.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>