Корона шар айраг үйлдвэрлэлээ зогсоожээ

522

Корона шар айраг үйлдвэрлэлээ зогсоожээ

 

Коронавирусийн тахлын улмаас Мексик улсад Корона шар айрагны үйлдвэрлэл түр зогссон байна.

Шар айраг үйлдвэрлэдэг Grupo Modelo компани твиттер хуудсандаа Мексикийн засгийн газар чухал бус бизнесийг хаасан тул шар айрагны үйлдвэрлэл, сурталчилгаагаа зогсоосон гэж мэдэгджээ. The Anheuser-Busch Inbev компани нь Modelo болон Pacifico шар айраг үйлдвэрлэх эрхийг эүзэмшдэг аж.

Энэ долоо хоногт Мексикийн засгийн газар вирусийн тархалтыг зогсоох зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн салбарт зайлшгүй шаардлагатай бус үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл түр зогсоохоо мэдэгдсэн. Вирустэй давхцаж байгаа Корона нэр нь борлуулалтгүй байжээ.

Тус улсад халдварын 1500 гаруй тохиолдол гарч, 50 хүн нас баржээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>