Дэлхийн эдийн засаг 5 их наяд ам.долларын хохирол амсана

563

Коронавирусний тархалтын улмаас дэлхийн эдийн засаг хоёр жилийн дотор 5 их наяд ам.долларын хохирол амсана хэмээн "Bloomberg” агентлагийн шинжээчид үзэж байна.
"Коронавирусний тархалттай холбоотойгоор хувийн бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсаны улмаас дэлхийн эдийн засаг гүн уналтад орно. Эдийн засгийн уналт урт хугацаанд үргэлжлэхгүй гэж таамаглаж байгаа хэдий ч улс орнууд алдсанаа нөхөж авахын тулд нэлээдгүй хугацаа шаардагдана” хэмээн шинжээчдийн таамаглалд онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн "JPMorgan Chase” банкны шинжээчид дэлхийн эдийн засаг 5.5 их наяд ам.долларын хохирол амсана гэж таамаглаж байна. Харин "Morgan Stanley” банкны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хөгжингүй орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт 2021 оны 3 дугаар улиралд хямралын өмнөх үеийн түвшинд хүрнэ гэжээ.  

Э.Аянзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>