БЗД 41.309 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

338

БЗД 41.309 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байгаа билээ.

Тодруулбал, дүүргийн Засаг даргын  А/128 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  дүүргийн 11, 20 дугаар хорооны мал бүхий 771 өрхийн нийт 41.309 толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна. Мөн энэ үеэр мал бүхий зарим айл өрхөөр орж малчны өрхийн дэвтэр, малчны тамга тэмдэг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин таригдсан эсэхэд хяналт тавьж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>