Баянзүрх дүүрэгт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

427

Баянзүрх дүүрэгт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03-р сарын 02-ны өдрөөс 2020 оны 03-р сарын 25-ны өдрийг  хүртэлх хугацаанд вакцинжуулалтын ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд дүүрэгт ажиллаж, амьдарч буй мал бүхий 123 өрхийн 2.132 үхэр, 2.977 хонь, 2.287 ямаа, 16 гахай  нийт 7.412 мал амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна.

Вакцинжуулалтыг хийхдээ стандартын дагуу зориулалтын хөргүүрийг ашиглан вакцины хадгалалт хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллалаа. Мөн өрх бүрээр цуваа жагсаалтыг хөтлөн, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хийж, дүүргийн мал эмнэлгийн тасгаас байнгын зөвлөгөө өгсөн аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>