Туршлага хэзээ ч хөгширдөггүй

1144

 

Хижээл насныхан (45-60), цаашлаад тэтгэвэртээ суусан ахимаг насныхныг ажилд авах дургүй захирлуудыг гайхаад байдаг юм.

Энэ насныханд олон давуу тал бий. Тухайлбал:

1. Үр хүүхдүүд нь том болчихсон болохоор татлаа түтлээ багатай;

2. Амьдралд элдэгдсэн болохоороо ямар нэгэн ажлыг сэтгэлээсээ ухаалаг, нямбай хийдэг;

3. Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ ямар ч инженер эрдэмтдийг дагуулахгүйгээр туршлага хуримтлуулсан;

4. Хүний үг сайн даадаг бөгөөд үнэн үг хэлэх дуртай;

5. Хэрэглээ багатай, шоудах дургүй, ажил таслах нь ховор;

6. Цалинг нь гайгүй өгвөл бурхны хишиг мэт хүлээн авч, улам сайн ажилладаг;

7. Өнгө мөнгөнд нүдний хор нь арилсан, шунах сэтгэл байхгүй;

Тийм л САЙХАН ХҮМҮҮС.

Манай компаниуд "Залуу хүн ажилд авна" гээд л байх юм.

Ямар бухтай мөргөлдүүлэх гэж байгаа биш дээ.

Биеийн чадлаас ухааны чадал илүү гэдгийг тэдгээр нөхдүүдэд хэлмээр санагддаг юм.

Хийгээд өгье, бүтээгээд өгье гэсэн тэр сайхан эрч хүч, итгэл үнэмшлийг нь дэмжээд өгөхөд л болно.

Хамгийн шилдэг хувилбар нь залуу боловсон хүчинг туршлагатай, чадварлаг хууччуултай нэгэн баг болгож ажиллуулах явдал гэж хардаг.

ХИЖЭЭЛ, АХИМАГ НАСНЫХАН шиг сайхан улс хаана байна!!!

Тэднээс авч үлдэх зүйл асар их.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>