ЭМЯ: Сүүлийн 24 цагт Коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй

589

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг  хийлээ. Сүүлийн 24 цагийн байдлаар Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 14 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 28 хүн эмчилгээнд хамрагдаж буй юм. ХӨСҮТ-д эмчлүүлж өвтчөнүүдээс хоёр хүний биеийн байдал хүнд байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, хэллээ. 

Тэрээр 2020.05.10-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 107 шинжилгээ (PCR) хийжээ. Үүнд:
- ХӨСҮТ болон нийслэлийн ажиглах байрууд, мөн Дорноговь, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 82 хүний давтан шинжилгээ,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- 2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст 2-3 удаагийн давтан шинжилгээ хийжээ.
 ХӨСҮТ-д нийт 107 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа бол улсын хэмжээнд ажиглалтын байруудад нийт 986 хүн тусгаарлагдаж байгаа юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>