Ухань хот 11 сая оршин суугчаа бүгдийг нь коронавирусийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна

436

Коронавирусийн цар тахлын анхны голомт болж байсан Ухань хотын 11 сая оршин суугчийг үзлэг оношилгоонд хамруулах болсон талаар Хятадын төв хэвлэл мэдээлжээ. Одоо тус хотын захиргаа бүх оршин суугчийг хэрхэн 10 хоногийн дотор шинжилгээнд хамруулж, дуусгах төлөвлөгөөг дүүрэг дүүргээр нь боловсруулж байгаа гэнэ. Халдварын тохиолдол шинээр илрэлгүй сар гаруй хугацаа өнгөрөөд байсан Ухань хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр анх удаа зургаан тохиолдол илэрсэн юм. 

Тус хотод 11 долоо хоногийн турш хөл хорионы хатуу дэглэм тогтоосныг дөрөвдүгээр сарын 8-нд цуцалж байв. Тэр цагаас хойш хотын амьдрал хэвийн горимд шилжиж, сургууль, үйлчилгээний газрууд нээгдэж, нийтийн тээвэр ажиллаж эхэлсэн юм. Гэвч халдварын хоёр дахь давалгаа эхлэхээс болгоомжилсон эрх баригчид ийм өргөн хэмжээний  ажиллагаа явуулахаар шийджээ. 10 хоногийн дотор 11 сая хүнийг оношилно гэдэг маш том ажил юм. Зарим мэргэжилтнүүд үүнийг боломжгүй гэж үзэж байна.

Харин нөгөө нэг хэсэг нь Ухань хотын 3-5 сая оршин суугч өмнө нь оношлуулсан тул үлдсэн 6-8 сая орчим хүнийг оношлоход боломжтой гэж ярьжээ. Харьцуулбал АНУ-д цар тахал дэгдсэн цагаас хойш нийтдээ 9 сая хүнийг оношлоод байгааг Даваа гарагт ерөнхийлөгч Дональд Трамп зарласан юм. Өнөөдрийн байдлаар тус улсад өдөрт 300,000 хүнийг оношилж байна. Эндээс Ухань хотын төлөвлөгөө ямар нүсэр том хэмжээтэй болохыг харж болно.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: BBC

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>