Их хурлын сонгуульд нэр дэвших ураг төрлүүд

558

Нам, эвслүүд Их хурлын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа. Зургадугаар сарын 2-нд СЕХ нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгоно. Энэ удаагийн Их хурлын сонгуульд хамаатан, ураг төрлийн хүмүүс цөөнгүй дэвшихээр болжээ. Их хурлын сонгуульд нэр дэвших ураг төрлийн хүмүүсийг танилцуулж байна.

1.МАН-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүрэгт хоёр дахь удаагаа нэр дэвших бол түүний дүү Б.Наранхүү Дундговь аймагт Ардчилсан намаас дахин дэвшинэ. Тэрээр өмнө нь хоёр удаагийн Их хурлын сонгуулиар Дундговь аймгаас сонгогдож байсан. Энэ удаад гурав дахь удаагаа нэр дэвшинэ. Тэд энэ парламентад хоёр өөр намаас сонгогдон нэг танхимд хамт ажилласан билээ.

2.Г.Батхүү агсны хүү Ганхөлөг энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр болсон. Харин Г.Ганхөлөгийн авга эгч П.Батчимэг мөн л Ардчилсан намаас Дорнод аймагт нэр дэвшинэ.

3.МАХН-ын дарга Н.Энхбаяр “Та бидний эвсэл”-ээс Баянгол дүүрэгт нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Харин түүний хүү Э.Батшугар мөн л “Та бидний эвсэл”-ээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ.

4.УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгт хоёр дахь удаагаа нэр дэвшинэ. Тэрээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй мөн ойрын хамаатан. Л.Оюун-Эрдэнэ сайд Хэнтий аймагт дахин нэр дэвших юм.

5.МАН-аас Булган аймагт “Сод монгол групп” компанийн захирал Ц.Анандбазар нэр дэвшинэ. Харин түүний үеэл О.Батханд Ардчилсан намаас Говь-Алтай аймагт нэр дэвшихээр болсон.

6.УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгаас нэр дэвшинэ. Харин баз хүргэн Д.Батцогт нь Ардчилсан намаас Баянгол дүүрэгт нэр дэвшинэ. Тэд 2012-2016 оны парламентад хамт сонгогдон ажиллаж байсан юм.

7.Ш.Сайхансамбуу "Шинэ нам эвсэл"-ээс Завхан аймагт нэр дэвших бол дүү Ш.Батсамбуу нь Баянзүрх дүүрэгт нэр дэвших юм. Тэд өмнөх сонгуульд хоёулаа нэр дэвшээд сонгогдож чадаагүй  бөгөөд энэ удаа мөн л дахин хамтдаа нэр дэвшихээр болжээ. 

М.Булган
Эх сурвалж: Itoim.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>