Хятад улс дархлааны эс үүсгэдэг вакцин бүтээжээ
БНХАУ вакцин туршиж эхлээд байгаа билээ. Тэрхүү вакцины үр дүнгийн талаар мэдээлсэн байна. Тухайн вакциныг туршихад хүний биед аюулгүй, дархлааны хариу урвалыг идэвхжүүлж байсан гэж мэдээлж байсан. Тус вакциныг туршсан 108 хүний биед саармагжуулагч эсрэг бие илэрсэн аж.
Уг вакцин нь 14 хоногийн дотор вирусын эсрэг бие болон дархлааны эс үүсгэдэг болох нь батлагдсан байна.
Харин АНУ-ын бүтээсэн эмийг хүндэрсэн үед хэрэглэхэд эмчилгээний ор хоногийг 11-15 хоногоор багасгаж байгаа гэж мэдээлсэн байна.