УИХ-ын гишүүн Н.Учрал сонгуульд нэр дэвших эрхгүй

489

УИХ-ын гишүүн Н.Учрал сонгуульд нэр дэвших эрхгүй

 

ЖДҮ-чин гишүүдийг УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэж байсан.
Харамсалтай нь түүний хэлсэн үг оргүй хоосон үг болох нь батлагдаж, УИХ-ын ээлжит сонгуульд ЖДҮ-ээс зээл авсан гишүүд дахин нэр дэвшлээ.
Тэдгээрийн дотор өдгөө УИХ-ын сонгуулийн СХД-ийн 28 дугаар тойрогт нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Н.Учрал багтаж байна.
Тэрээр энэ талаар хэлэхдээ “Би ЖДҮ-гээс зээл аваагүй. Манай аав Ням-Осорын авсан 950 сая төгрөгийн зээлийг би өмнөөс нь төлчихье” гэж хэгжүүрхэн байж төлж орхисон нь авсан гэдгээ давхар нотолсон хэрэг. Гэтэл ЖДҮ авсан УИХ гишүүн Ж.Энхбаяр нэр дэвшихээс татгалзаж жудгаа харуулсан. Жудаг харуулахдаа бус уг нь төрд өндөр албан тушаал хашиж буй ямар ч хүн албан тушаалаа урвуулан ашиглаж болдоггүй гэдгийг Н.Учрал гишүүн мэдэж л байх учиртай.
Хэдийгээр тэр ЖДҮ-ийн зээлээ төлж барагдуулсан ч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ-чин” гэх муу нэр нь хэзээ ч арилахгүй гэдгийг түүнд сануулж хэлэх нь зөв бизээ. Энэ утгаараа түүнд зарчмын хувьд ч, ёс суртахууны талаасаа ч нэр дэвших эрх байхгүй.

Эх сурвалж: https://news.mn/r/2023311/
http://www.bataar.mn/n/76389?fbclid=IwAR1oNF7sKOmcASJM-6gg4jUwFoLIcM-fHqa64a988xQ3jP6-sTjn3tgSENM

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>