Говь-Алтай аймгийн зарим сумдад хорио цээрийн дэглэм тогтоолоо

551
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барсан байна. Тэрээр тарваганы мах идсэн, мөн мотоциклоос унасан гэх өгүүлэмжтэй байна.
Аймгаас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар явсан бөгөөд тус аймгийн онцгой комисс хуралдаж, шинжилгээний эцсийн хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.
 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>