4 сартай Э.Тэмүүжин, 2 настай А.Танхилуун нар “Витамин ₮” урамшуулалт аяны эхний тохирлын хамгийн бяцхан азтануудаар тодорлоо
Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны эхний тохирлыг өнгөрөгч Баасан гарагт Ikon News сайт болон Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулснаар эхний 12 азтан тодорч, ухаалаг утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичгийн эзэд боллоо.
Урамшуулалт аяны эхний тохиролд олон бяцхан азтанууд тодорсны дотор 4 сартай Э.Тэмүүжин болон 2 настай А.Танхилуун охин юм. Тэд И-март худалдааны төвөөс худалдан авалт хийх азтанаар тодорчээ. Азтан болсон азтай багачуудын ээж аав нь хүүхдийнхээ ирээдүйд зориулан хүүхдийн хадгаламжид нь идэвхтэй хуримтлуулдаг тухай хуучилж байсан юм.