ДЭМБ: Оросын вакцины талаар бидэнд хангалттай мэдээлэл байхгүй
ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад одоогоор ОХУ-д гарган авсан коронавирусний вакциныг өргөнөөр хэрэглэхийг зөвлөх үүднээс олж авсан хангалттай мэдээлэл байхгүй хэмээн тус байгууллагын ерөнхий захирлын ахлах зөвлөх Брюс Эйлворд мэдэгдээ.
"Энэхүү вакцины хэрэглээг нэмэгдүүлэхийг ДЭМБ дэмжих үү гэдэг асуудал гарч ирж байна. Бидэнд хангалттай мэдээлэл байхгүй. Нэмэлт мэдээлэл авч, энэ бүтээгдэхүүний статус, эмнэлзүйн туршилтууд, цаашдын алхмуудыг тодорхойлохын тулд бид ОХУ-тай хэлэлцэж байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.