Хорт хавдрын өвөрмөц шинж тэмдгийг тогтоожээ

622

 

Хорт хавдрын өвөрмөц шинж тэмдгийг тогтоожээ

 

Их Британийн хорт хавдар судлалын "Cancer Research UK” төвийн эрдэмтэд нуруугаар өвдөх нь нойр булчирхайн хорт хавдар үүсэж буйг илтгэх шинж тэмдэг болохыг тогтоожээ.

Нойр булчирхайн байршлын онцлогоос шалтгаалан нойр булчирхайн хорт хавдрыг нуруу нугасны өвчлөлтэй эндүүрэх нь элбэг байдаг гэж эмч нар онцолжээ. Нойр булчирхайн хавдрын үед гэдэс орчим өвдөж, улмаар өвчин нуруу нугас руу шилждэг байна. Ялангуяа хэвтээ байрлалд өвчин нэмэгдэж, суух үед намддаг гэнэ. Түүнчлэн, хоол идсэний дараа өвчин намжих нь ажиглагддаг гэж эмч нар тодруулжээ.

Хэрэв гэмтэл авч байгаагүй эсвэл биеийн хүчний хүнд ачаалал авдаггүй тохиолдолд нурууны өвчин удаан хугацаагаар үргэлжилбэл эмчид заавал үзүүлэхийг эмч нар зөвлөж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>