Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилга нуржээ

849

Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга барих явцад өнөө өглөө нуржээ.

Тус барилгын ажлыг Улсын төсвийн 1,228,346,087.0 төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Хэрмээдэй" ХХК гүйцэтгэж байгаа ба ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байжээ.  

Тус компани өчигдөр барилгынхаа хоёр давхрын цутгалтыг хийсэн ба өнөө өглөө найман цаг өнгөрөөгөөд уг үйл явдал болсон аж.

Болсон үйл явдлын талаар сумын ЗДТГ-аас тодруулахад аймгийн ГХБХБГ, МХА зэрэг холбогдох байгууллагуудаас хяналтын баг дуудсан байгаа гэлээ.  

МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>