Давсны хэрэглээгээ хэрхэн зохицуулах вэ?
Юуны түрүүнд давс орлуулж болох лимон, цагаан гаа, сонгино, сармис, яншуй, чинжүү зэргийг хоолондоо тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд хоолны давсыг оруулах гол хүнсний бүтээгдэхүүн болж өгдөг. Монголчууд мах чанаж идэхдээ давс их хэрэглэдэг. Үүнийхээ оронд чанасан махаа бага зэргийг лимоны шүүсээр амтлавал исгэлэн амт орж давс хэрэглэх шаардлагагүй болдог.
Цаашлаад давсыг зөв зохистой хэрэглэх хамгийн энгийн арга нь давс бага орсон бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Энэ хамгийн чухал. Үүний дараа сонгосон хүнсний бүтээгдэхүүн дээр байгаа давсны харьцаа, хэмжээг сайтар шалгаж, харж авах ёстой болно. Дараагийн анхаарах ёстой нэг зүйл бол давсгүй цай ууж сурах хэрэгтэй. Эхний удаадаа шууд давсгүй цай ууж хэвшинэ гэдэг мэдээж хэцүү. Тиймээс бага багаар хэмжээг нь багасгасаар сүүлдээ давсгүй хэрэглэж сурна.
Давсгүй цай, давс багатай хоол хэрэглэж сурахад хоёр сарын хугацаа ордог.
Энэ хугацаанд тухайн хүн өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл аж төрөл, цаашлаад эрүүл мэндийн төлөө давсны хэрэглээгээ багасгаж сурна. Эзэгтэй нар хоолондоо төрөл бүрийн бэлэн амтлагч ихээр хэрэглэдэг. Энэ нь туйлын буруу юм. Хоолны амтлагчид давс ихээр агуулагддагийг санаарай.