Судлаачид одоогоор Монгол Улс дотооддоо "Ковид-19” халдварыг авсан, тус цар тахлын олон улсын судалгааны байдал, үр дүн, арга тактик, эм, эмчилгээний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэрэг 6 чиглэлийн 180 гаруй хуудас арга зүйн зөвлөмжийг цахимаар ирүүлээд байгаа юм байна.
Мөн "Оном сан"-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар тэргүүтэй доктор, профессорууд оролцож санал, зөвлөмж өгчээ. "Оном сан”-гийн удирдлага болон эрдэмтэн, судлаачиддаа нойр хоолоо хасан, Монгол хүний эрүүл мэнд, амь нас , Улс эх орныхоо эрх ашигт тулгамдаж байгаа асуудалд үнэтэй санал, зөвлөмжөө өгч буйд Шадар сайдын зүгээс талархал илэрхийллээ.