Алексей Навальный хордсон нь худал байсан уу?
ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальный үл мэдэгдэх хоронд хордож ХБНГУ-д эмчлүүлж байгаа билээ. Тэгвэл түүний ийнхүү хордсон нь АНУ-ын ТТГ-ын зохиосон жүжиг байсан гэсэн утгатай нийтлэл Германы "Abendlich Hamburg” сонинд гарчээ. Нийтлэлд бичсэнээр бол Алексей Навальный хордож, улмаар ХБНГУ-д очсон нь ТТГ-ын санаа байсан бөгөөд гол зорилго нь Алексей Навальныйг эхнэр Юлиягаар нь солих явдал байсан гэнэ. Вашингтон Алексей Навальныйд сэтгэл хангалуун бус байгаа тул эхнэр Юлия Навальныйг сөрөг хүчний гол дүр болгохоор шийдсэн, сэлгээ хийхийн тулд хорны тухай жүжгийг тоглосон гэж уг нийтлэлд бичсэн байна.
Навальныйн бүр удахгүй ОХУ-д буцаж очоод тун чухал нэг мэдэгдэл хийнэ. Юу гэдгийг нь одоогоор хэлэх боломжгүй ч Алексей Навальный бүдгэрч, Юлия Навальный тодрон гялалзах эхэлнэ гэдгийг баттай хэлж чадна гэсэн байна. "Abendlich Hamburg” энэхүү мэдээллээ маш дээгүүр зиндааны, баттай эх сурвалжаас авсан хэмээн бичжээ.