Дэлхийн хамгийн хачин цахирмаа цэцгийг шинжлэх ухаанд бүртгэлээ
Цахирмаа цэцгийн овогт одоогоор 25000 гаруй бие даасан зүйл бүртгэгдсэн бөгөөд дээр дурдсанаас ядаж нэг юмуу хоёр шинжүүдээс агуулсан байдаг.
Хатан хааны ботаникийн цэцэрлэгийн ургамал судлаачид 2019 онд Мадагаскараас нэг зүйлийн цахирмаа цэцэг олоод шинэ зүйл мөн болохыг батлах судалгааны ажил нь 2020.11.05-нд "Botanical magazine”хэвлэгдсэн байна. Судлаачдын өгүүлснээр тус зүйл нь сарнай цэцэг шиг анхилуун үнэртэй ч дэлхийн хамгийн үзэмжгүй цахирмаа цэцгээр нэрлэгдээд байна. Энэ шинэ зүйлийн цахирмаа цэцгийн латин нэрийг "Gastrodia agnicellus" гэж оноосон.
Судлаач Йохан Херманс: -"Энэ цахирмаа үзэмж муутайг дурдах ёстой. Учир нь цэцгийн дотор талын улаан, гадна талын хүрэн өнгө нь түүнийг амьтантай илүү төстэй харагдуулдаг”.
Хэдий үзэмж муутай харагдсан ч эрдэмтэд шинэ зүйлийн цахирмааг олох үед ихэд сэтгэл хөдөлсөн байна. Учир нь биологийн шинэ зүйлийн нээлт нь урьд өмнө мэдэгдээгүй асуудлыг шийдвэх шинэ боломж олгож болох талтай байдаг.Gastrodia agnicellusзүйлийг шинээр бүртгэсэн нь сайн мэдээ ч муу мэдээ нь гэвэл энэ зүйл нь endangered буюу устаж байгаа зүйлд тооцогджээ.