Вансэмбэрүү цэцгийн үрийг гадаадад гаргахыг хориглодог

2275

 

Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн 3000 метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо ургадаг. 15 см-ээс 1 метр хүртэл өндөр ургадаг бөгөөд тус цэцгийн онцлог нь бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, том цагаан дэлбээтэй цомирлогийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой байдаг. Манай улсын Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховор тархан ургадаг. Энэ ургамалд эм, эр бэлэг хамтдаа байрладаг.


Өөрөөр хэлбэл, хос бэлэгтэй нэг гэрт ургамал юм. Иймээс энэ цэцгийг аз жаргалын бэлэг тэмдэг гэж нэрлэдэг. Мөн энэ цэцгийг хосоор нь ургасан байгааг харсан хүн аз жаргалтай амьдардаг гэж домогт өгүүлдэг билээ. Хэзээ ч нэгээрээ ургадаггүй, дандаа хосоороо ургадаг учраас ариун хайрын бэлгэдэл ч гэж нэрлэдэг.

Хүний биед сайн төдийгүй хорт хавдар, уушгины өвчин, ханиад томууны эм бэлтгэхэд хэрэглэн түүсээр байгаад ховордож "Монголын улаан ном"-д орсон байна. Мөн тус цэцгийн үрийг гадагш гаргахыг хориглодог аж.

Хосоороо ургахдаа өөр хоорондоо 10-20 метрийн зайтай ургадаг. Үүний нууц нь одоог болтол тайлагдаагүй байна. Вансэмбэрүү цэцгийг монголчууд уулын орой дээр ургадаг учраас тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэх нь бий. Эрж хайсан хүн бүрт үзэгддэггүй, үзэгдэх хүндээ л үзэгддэг гэх яриа ч байдаг. Аз жаргал авчирдаг гэгддэг вансэмбэрүү цэцэг нь хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болоод ихээхэн ховордсон байна. Хүний биед сайн төдийгүй хорт хавдар, уушгины өвчин, ханиад томууны эм бэлтгэхэд хэрэглэн түүсээр байгаад ховордож "Монголын улаан ном"-д орсон байна. Мөн тус цэцгийн үрийг гадагш гаргахыг хориглодог аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>