Орон нутагт Ковид-19 халдвар зөөвөрлөгдөн тархах эрсдэлтэй байна

534

Орон нутагт Ковид-19 халдвар зөөвөрлөгдөн тархах эрсдэлтэй байна

 

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ХӨСҮТ-тэй хамтран  21 аймаг, 9 дүүргийн ЭМБ-ийн удирдлагуудтай цахим хурлыг 2021 оны 1 сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Уг цахим хуралд 2021 оны 1 сарын 24д Монгол Улсын шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу салбар хоорондын байгууллагууд хамтран явцын 20 дахь үнэлгээг хийхэд улсын хэмжээнд Ковид-19 халдвар тархах “ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ” байгааг танилцуулав.
Одоогоор УБ хотын хувьд халдварын тархалтын үе шатыг шинэ голомт ба тохиолдлын тоо, 10 000 хүн амд ноогдох өвчлөл, халдварлуулах түвшин, шинжилгээний эерэг хувь гэсэн  5 үндсэн шалгуураар тооцон дүгнэхэд II үе (голомтолсон өвчлөл)-ийн үе шатандаа байна.  Нийслэл дэхь кластер голомтууд идэвхтэй үргэлжилж  , харин  аймаг орон нутгийн хувьд зөөвөрлөгдөн тархах эрсдэлтэй буюу дотоодын өвчлөл цаашид тогтвортой үргэлжлэх хандлагатай байна.Иймд ЭМЯ, ХӨСҮТ-өөс аймаг, дүүргүүдийн ЭМБ-ын удирдлагуудад орон нутагт халдвар зөөвөрлөгдөн тархах, кластер голомтын түвшинээс хүн амын дунд тархахаас сэргийлэх чиглэлд онцгой анхаарч тандалт, хяналт, эмнэлгийн бэлэн байдлыг хангах чиглэлд сэрэмжлүүлж ажиллаа. 
Монгол  улсад 2021 оны 1 сарын 26-ны байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын 1,656 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн тохиолдол 410,  дотоодын 1,246 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 1211 буюу 73.1 хувь нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын кластер голомтоос 13 хүн шинээр өвчилсний 2 нь эрүүл мэндийн ажилтан, бусад нь өмнөх кластер голомтын хавьталуудаас илэрсэн.  ХӨСҮТ, Цэргийн төв, Улсын нэгдүгээр төв, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 432 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.  
Улаанбаатар хотод  өнгөрсөн амралтын өдрүүдэд үсчин, зочид буудал, барааны дэлгүүр, зах зэрэг үйлчилгээний газрууд ажиллаж эхэлсэнтэй холбоотой иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн нь олон хүнийг хамарсан дэгдэлт гарах эрсдэлтэй байгаа тул цаашид үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, мөн хяналтыг сайжруулах нь чухал байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>