Сөүл хотоос ирсэн нэг хүнээс "Ковид-19" халдвар илэрлээ

601

2020.08.26-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад хийсэн 503 хүний /PCR/ шинжилгээгээр нэг хүнд "Ковид-19" халдвар илэрсэн байна. Тухайн тохиолдол нь, 2020.08.26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 35 настай эрэгтэй аж.

БУСАД ШИНЖИЛГЭЭ:

-08.07-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 273 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
-Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн,
- Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүн,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн,
- Сувилалын газруудад тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
- Тусгаарлан ажиглах байруудад байгаа 143 хүн,
- Тусгаарлан ажиглах байруудад ажиллаж буй 8 эмч, ажилтан,
- ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасаг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт судалгааны зорилгоор цуглуулсан 3 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

-ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
- ХӨСҮТ-д нийт 36 хүн тусгаарлагдаж байна.
- Цэргийн төв эмнэлэгт 55 хүн тусгаарлагдаж байгаагаас, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

- Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3718 хүн байна.
- Өчигдөр 109 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 256 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 291 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 10 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 8, хүндэвтэр оноштой 1 хүн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>